Фото: Facebook
“Playboy” сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнерын залуу эхнэр Кристал нөхрийгөө нас барахын өмнөх хоногуудад “Facebook”-д тулхан хоёр цаг тутам шинэ пост нийтэлж байжээ. Нөхөр нь нас барахын өмнө тэр шинэ хуримын даашинз үзэж сонирхож байжээ. Хэвлэл мэдээллүүд түүний нөхрийг нас барсан талаар уралдан мэдээлж байхад Кристал “Хаан ширээний тоглоом” киноны баатруудын тухай бичсэн байлаа.
Харин олон нийтийн сүлжээний хэрэглэгчид амьдралд нь ийм хүнд гай учирч байхад тэр эмэгтэй сүлжээнээс салаагүйг шүүмжилж эхэлсэн ч Кристал хариу өгөөгүй байв. Хефнерыг нас барсан мэдээ цацагдсанаас хойж таван цагийн дараа эхнэр нь зарим постуудаа устгасан байжээ.Тэд 2012 оны арванхоёрдугаар сард 31-нд хуримаа хийж байсан юм. Тэр үед Кристал Харрис 26 настай байсан бөгөөд тэр хурмын өдрөө өөрийн блогт “Би өнөөдөр Хью Хефнер хатагтай боллоо” гэж бичиж байжээ.
“Playboy” сэтгүүлийг үндэслэгч 91 насандаа Лос-Анжелес дах өөрийн гэрт нас барсан юм. Хью Хефнер 1926 оны дөрөвдүгээр сарын 9-нд Чикаго хотноо төржээ. Армид алба хаасны дараа тэрээр Урбане-Шампэйнхотын Иллинойсйн их сургуулийг дүүргэжээ. “Playboy” сэтгүүлийг хийх санааг тэр оюутан байхдаа бодож олсон гэдэг. Мэрилин Монрогийн зурагтай сэтгүүлийн эхний дугаар харин 1953 оны арванхоёрдугаар сард 70 мянган хувиар хэвлэгдэн гарч байлаа.