Алдарт “Playboy” сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер АНУ-д 92 дахь насандаа нас барлаа. Түүний үүсгэн байгуулсан сэтгүүл хэтрүүлэггүй хэлэхэд домогт хэвлэлийн нэгд зүй ёсоор багтана. “Playboy” үргэлж л эрчүүдийн сэтгүүл байв. Шинэ дугаарыг борлуулалтад гарахад түүний хавтас буюу нүүр хуудсын зураг ямагт гол үүрэг гүйцэтгэж ирсэн байдаг.
Хоёр зуун дамжсан хэдий ч нэр алдарын оргилоос буугаагүй, эрчүүдийн сөхөж харах дуртай сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн анхны эмэгтэй бол АНУ-ын жүжигчин Мэрилин Монро. 1953 онд Монрогийн зурагтай хэвлэгдсэн “Playboy” сэтгүүлийг янз бүрийн он жилүүдэд АНУ-ын поп рок, загварын ертөнц болон кино урлагийн түүхэнд домог болсон Хельмут Ньютон, Херб Ритц, Мадонна, Кейт Мосс, Шэрон Стоун, Синди Кроуфорд, Дрю Бэрримор нарын алдартнууд чимж иржээ.
Үүнээс гадна тус сэтгүүл Рэй Бредбери, Курт Воннегут, Жек Керуак, Маргарет Этвуд болон Оросын Евгений Евтушенко (1971 он) зохиолоор нүүр хуудсаа гоёж байв. Энэ удаа сэтгүүлийн топ 10 шилдэг нүүр хуудсыг танилцуулж байна.
1953 он
1955 он
1963 он
1969 он
1971 он
1989 он
1993 он
2005 он
2013 он
2014 он