Төв шуудангийн уулзварт замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдаа н.Отгонбаатар руу танхайрсан  иргэнийг  Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ хэрэг өнгөрсөн лхагва гаригт (2017.09.27) болсон бөгөөд бичлэг нь өчигдөр олон нийтийн цахим сүлжээнд цацагдсанаар  иргэдийн бухимдлыг төрүүлсэн юм.

Бичлэгт танхайрсан этгээд нь 17-93 УБҮ улсын дугаартай “Ланд 200” маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцохдоо бичиг баримтын зөрчил гаргажээ. Тэрбээр зөвшөөрөлгүй дуут дохио ашигласан байсныг замын цагдаа зогсоож илрүүлэн шалгах үед хэл амаар сүрдүүлсэн аж. Дуут дохионы зөвшөөрлийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тусгай шаардлага хангасан машинд ашиглахыг зөвшөөрдөг журамтай.

Энэ бичлэгийг үзсэн Хууль зүйн дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт, дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Энхбаяр нар “Төрийн цагдааг албан үүргээ гүйцэтгэснийхээ хариуд танхайрч, доромжилсон этгээдийг олж, заавал хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэнэ” гэдгээ өөрсдийн твиттер хуудаснаа жиргэж мэдэгдлээ. Дээрх хэргийг байсан Замын цагдаагийн албаны цагдаа утсан дээрээ баримтжуулж авсан байна.

By updown

24 thoughts on “Замын цагдааг сүрдүүлсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэлээ”
  1. эргүү сайтуу зөрчлийн хуулиар шийдэгдсэн асуудал сайдыг үг хэлэнгүүт эрүү үүсдэг болчихсон юм уу хха

  2. Дуут дохионы зөвшөөрөл мөнгөөр олгодог уу эрх мэдэлтэй хүнд олгодог уу гудамжаар гэрэл асаасан том хар машинууд давхиад бсан дотор нь ийм нохдууд явдаг бна бүгдийг нь зогоож шалгаж байх хэрэгтэй

  3. Дуут дохио дурын машинд олгохоо зогоох хэрэгтэй. Зам дээрээ ядаж тэгш эрхтэй хөдөлгөөнд оролцмоор байна дарга нар дээр нь дарга нарын бөгс долоогч нар хүртэл тусгай дуут дохио хэрэглэх!!! ядаж харьцааны соёлгүй сагсуу байдаг

  4. Зөв байна замын цагдаа зөв шаардлага тавьж ингэснийхээ төлөө салаавч авах ёсгүй хууль дүрмийн дагуу ажлаас нь халж зохих шийтгэлийг хатуу оногдуулж ард түмэндээ мэдээлэх хэрэгтэй

  5. ӨӨ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ ХУУЛЬТАЙ УЛС БИЛҮҮ АШГҮЙДЭЭ ИЙМЭРХҮҮ ТАНХАЙ НУСАН БУУНД ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗ БАЙДАГЫГ САНУУЛАХ ХЭРЭГТЭЙ

  6. энэ залуу нийгэмдээ л алхаж явна тагтаанууд минь шинэ ЕС маань ч эр хүн шиг зан гаргаж ЗЦ зодож л бсан тэд зодуулах ёстой юм
    ийм залуучуудыг эр хүн гэж тоодог цагт амьдар ч бна яая гэхэв тагтаанууд минь

  7. tor tomor nuuree haruulj ene metiin uhamsar doroi yumnuudyg huuliin daguu hariytslaga tootsoj ulmaar toriin albanaas zailuulj tseverlegee hiih ni zov

  8. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа цагдаатай ингэж харьцдаг гөлөгнүүдийг цовдол. Нийгмийн хог шаар болсон худлаа маскнуудыг журамла. Балиар шаар вэ?

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн