Японд хүчингийн хэрэгт холбогдсон монгол залууг шалгаж байна. Токио хотын Эдогава дүүрэгт ажлаа тараад ганцаараа явж байсан 20 орчим насны эмэгтэй рүү монгол залуу  халдаж биед нь гэмтэл учруулжээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө согтуу байсан гэх тайлбар өгсөн аж. Түүнд холбогдох хэргийн  талаар тус улсын хэвлэлүүд өчигдөр (2017.09.28) мэдээлжээ.

Гадаад харилцааны яамны мэдээллээр манай улсын 130 мянга гаруй иргэн гадны улс оронд ажиллаж амьдардаг. Үүнээс 38000 гаруй иргэн БНСУ-д оршин суудаг. Мөн Япон, Чех, Швед зэрэг орныг зорих нь цөөнгүй.

By updown

4 thoughts on “Монгол залуу Японд хүчингийн хэрэгт сэжиглэгдэж байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн