Италийн дээд шүүх арван гурван жилийн өмнө нас барсан алдарт дугуйчин Марка Пантанигийн үхлийн шалтгааныг аллага биш гэж үзжээ. Тэрээр 2004 оны 2 сарын 14-нд Римини зочид буудалд амь насаа алдсан байдалтай олдсон юм. Ар гэрийнхнийх нь хүсэлтээр түүний амь насаа алдсан хэргийг 2014 онд дахин сөхөж хавтаст хэрэг нээгээд байсан аж. Шүүхээс өнгөрсөн жил 34 настай дугуйч эрийн үхэлд аллагын шинж чанартай бүрэлдэхүүн хэсэг, нотлох баримт байгаагүй гэж дүгнэсэн бөгөөд сэтгэл санааны хямралтай шууд холбоотой гэж үзжээ.
Пантани нь 1999 онд Жиро Де Итали уралдааныг дахин тэргүүлж байсан ч харамсалтай нь ганцхан гараа дутуу байхад байхад сэргээшийн шинжилгээнд бүдэрч, хасагдаж байсан түүхтэй. Үүнээс хойш тэрбээр сэтгэл санааны уналтанд орж дахин топ түвшинд уралдаж чадаагүй нь амиа алдах гол шалтгаан болсон байна. Харин Пантанигийн гэр бүл гадны нөлөөтэй нас барсан гэж үзэж байгаа тул хэргийг дахин хянуулахаар улсын дээд шүүхэд давж заалджээ.