Онцлох мэдээУлс төр

У.Хүрэлсүхийг угтаж байгаа сорилтууд

[starbox]

Өчигдөр (2017.09.27) МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн хурал хийж саяхан болж өнгөрсөн тус намын Бага хурлын тухай болон Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүхийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдад гурван нэр дэвшигч орж ирсэн. Ерөнхий сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүх Бага хурлынхаа гишүүдийн өмнө өөрийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, зорилтоо танилцуулсан.

Ерөнхийд нь хэлэхэд У.Хүрэлсүх 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Монголын нийгэмд үгүйлэгдээд байгаа шударга ёс, хариуцлагын тогтолцоог хангаж ажиллахаа мэдэгдсэн. Бүх төвшинд хариуцлага тогтож байж, улс төрийн нам, төрийн байгууллагадаа итгэх итгэлийг бий болгож ажиллана гэдгээ илэрхийлсэн” гэж мэдэгдсэн юм.

Үүнээс гадна Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгч хуулийн дагуу тав хоногийн хугацаанд хариугаа өгөөд, эргээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд асуудлаа гурав хоногийн дотор оруулаад, ингээд УИХ-ын чуулганд оруулж хэлэлцүүлнэ” хэмээв. Ерөнхий сайдын нэр Ерөнхийлөгч дээр үнэхээр гацсангүй. Х.Баттулга асуудлыг тав хоног чилийтэл хүлээлгэж зовоосон ч үгүй. Ердөө тавхан цагийн дараа “Шинэ Ерөнхий сайдын асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэх”-ийг -д даалгав.

У.Хүрэлсүхийн “он тоолол” эхэлж, тэр чухам хэн бэ гэдгээ олон нийтэд харуулна

У.Хүрэлсүхийн өмнө ногоон гэрэл анивчиж байна. УИХ-ын намрын чуулганы нээлт болох хэдхэн хоногийн хугацааг эс тооцвол тэр Ерөнхий сайдын сэнтийд суучихаж байгаа нь энэ. Ингээд У.Хүрэлсүхийн “он тоолол” эхэлж, тэр чухам хэн бэ. Нийгэмд өөрийгөө сөргөөр харуулсан “Топор” уу, аль эсвэл үнэхээр МАН-ыг өөрчлөх кандидат уу гэдгийг  монголчууд харах болно.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр бол Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх МАН-ын Бага хурал дээр өөрийн мөрийн хөтөлбөр, цаашдын зорилгоо танилцуулсан байна. У.Хүрэлсүх 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө дэвшүүлсэн одоо Засгийн газрын хэрэгжүүлж байгаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэнэ. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, бичиг баримт бэлэн байгаа учраас бодлогын энэ бичиг баримтыг ажил хэрэг болгоход илүү анхаарлаа хандуулж ажиллана гэж шинэ Ерөнхий сайд хэлжээ. Одоогоор түүнд өөрийн гэсэн ямар нэгэн цоо шинэ санал санаачилга байхгүй байгаа бололтой.

Гэхдээ тэр “Өнөөдөр Монголын нийгэмд үгүйлэгдэж байгаа шударга ёс, хариуцлагын талаар илүү анхаарч ажиллана” хэмээн хэлсэн байгаа. Нийгмийн хүлээлт болсон хариуцлага, шударга ёсны тухай асуудлыг хөндсөн У.Хүрэлсүхийн үг олон нийтэд таалагдах нь гарцаагүй. Гэхдээ тэр хариуцлага, шударга ёсны тухай хөндсөн анхны бас сүүлийн ч Ерөнхий сайд биш байх болно. Бүгд л энэ үгийг улиг болтол давтаж, хариуцлагатай, шударга байж чадаагүйнхээ төлөөсийг олон нийтийн шүүмжлэл болон рейтингийн уналтаараа төлж байсан.

Шударга, хариуцлагатай байхын тулд У.Хүрэлсүх юу хийх ёстой вэ?

Шударга, хариуцлагатай байхын тулд У.Хүрэлсүх юу хийх ёстой юм бэ?. Нийтэд таалагдсан үгнийхээ хариуг тэр Засгийн газрыг огцруулах санал гаргасан УИХ-ын гишүүдийн бичигт заасан үндэслэлүүдийг засаж төлөх ёстой болно. Хамгийн эхний асуудал тэр танхимаа яаж бүрдүүлэх гэж байна вэ?

Бүтэн жил нэг танхимд тохой нийлүүлэн сууж шийдвэр гаргасан экс сайд нараа багтаах уу. Нийгмийн олонх нь залхсан давхар дээлтэй сайд нарыг дахиад төрүүлэх үү, үгүй юу. АН-ын дарга С.Эрдэнийн хэлсэнчлэн хамтарсан Засгийн үед ердөө нөгөө намаас томилогдсон сайдаа хянах үүрэгтэй байсан дэд сайдын албан тушаалыг хэвээр үлдээх үү. Эдгээр асуудлыг У.Хүрэлсүх хэрхэн шийдэхээс хамаарч түүний нэр хүнд өсөх эсэх нь тодорхойлогдож эхлэх биз ээ.

Дараагийн асуудал нь өөрийнхөө Шадар сайдаар ажиллаж байсан, өөрт нь халаагаа өгч байгаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний 51 хувь нь МАН-ын шахаа байсан гэсэн шүүмжлэлийг цэвэрлэх явдал. Энэ цэвэрлэгээг шинэ Ерөнхий сайд яаж хийх вэ. Шахааны хүмүүс бүгдээрээ МАН-ын гишүүд, УИХ-ын гишүүдийн “дайвар”-ууд. Ийм тохиолдолд хариуцлага тооцно, шударга байна гэж уриалсан Ерөнхий сайдаас ямар ухаан гарах вэ. Энэ асуултын хариу маш сонирхолтой хүлээлтийг бий болгож байна.

Шахалтаас тэр хэрхэн мултарч чадах бол?

Боловсрол, эрүүл мэнд гэсэн нийгмийн хоёр том салбарын бухимдал шинэ Ерөнхий сайдыг тосон хүлээж байгаа. Эмч нарын тавьж буй шаардлагын дагуу тэдний цалинг 50 хувиар нэмнэ гэвэл улсын төсвөөс нэмж 155 тэрбум төгрөг гаргах шаардлагатай. Харин цалингаа 1.6 саяд хүргэнэ хэмээн бухимдаж байгаа багш нарыг цалинг нэмнэ ээ гэвэл улсын төсвөөс багадаа 450-500 тэрбум төгрөг гаргах шаардлагатай байгаа. Ядруухан байгаа эдийн засагт одоохондоо ийм боломж хараахан бүрдээгүй. Ийм шахалтаас тэр хэрхэн мултарч чадах бол. Засгийн газрыг нь тосон угтаж байгаа энэ асуудлыг тэр хэрхэн шийдэх гэж байна вэ?

У.Хүрэлсүх намын Бага хурал дээр мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа өмнөх Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй. Хатуу өвөл болох учраас сандал ширээний хэрүүл хийгээд яамыг 2-3 хуваахаа болъё.  Өмнө нь  боловсруулсан Засгийн газрын бүтэц, хөтөлбөрийг бариад боловсон хүчин дээрээ шинэчлэл хийх бодлого барина гэсэн байна билээ. Бас дэд сайдтай байх асуудлыг намын Удирдах зөвлөл дээр шийднэ гэсэн байгаа.

2018 оны эхээр төлөх бондын 660 сая ам.долларын эргэн төлөлтийн тухайд Сангийн яамны боловсруулсан 2-3 хувилбарын талаар ярьсан гэх ойлголтыг өчигдөр Д.Амарбаясгалан өгсөн. Багш, эмч нарын цалингийн нэмэгдлийн тухайд ч энэ хүлээлтийг төрийн албан хаагчдыг нэмэгдэл, 2018 оны төсөвтэйгээ уялдуулна гэсэн хараахан халаагаа өгөөгүй байгаа Засгийн газрын хувилбарыг барьж байгаа бололтой юм. Эндээс одоохондоо шинэ юм харагдахгүй байгаа. Ирэх өдрүүдэд илүү ухаалаг санаа төрөх байх хэмээн найдах л үлдэж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

11 Сэтгэгдэлтэй

  1. У.Хүрэлсүхэд ажлын амжилт хүсээд захих зүйл байгааг уламжилан авна уу. ЗГХЭГ-н үүрэг гүйцэтгэгч МӨНХБАТ Хятадын хөрөнгө оруулалтай Шинжиан шинфа ХХК-ний гүйцэтгэх захирал хийж Архангай аймгийн Өлзийт сум , Хайрхан сум хоорондын 120 км авто замын ажлыг Үндэсний хөгжлийн газрыг дарамтлан байж авсан, Төрийн банкнаас 20 тэрбумийн зээлийг Шинжиан шинфа ХХК-д Мөнхбат авч өгсөн шүү. Йим хятадын гар хөл болсон хүнийг МОНГОЛЫН төрөөс зайлуулах хэрэгтэй. АМЖИЛТ

  2. Хүэрэлсүх юу хийх вэ дээ,хийе ч гэсэн толгой нь хүрэхгүй,харин гайгүй мэдлэг боловсролтой шуналгүй хүмүүсээр танхимаа бүрдүүлээд явбал яадаг юм гэхээс…чадахгүй дээ…тогтолцоо нь буруу юм чинь

  3. Ж гээ бас шадар сайд болгочих гээл айн. Бас нэг новшын мафийн бүлэг бий болж байнадаа

  4. Дэд сайдын албан тушаалыг үгүй болгох юм бол ард түмнээс авах үнэлгээний эхнийх нь тэр болно шүү

  5. MOHGOL TURD CHIHE VE IRLEE . ERUHXIILUGCZ , ERUHXII CAID XOJRIIG GAR HIILEH ACHILLAH GEDEGT NTGETSGEEREI. ZALUU ULS HAM BUS ARD TYMHIIXEE XOJRGYI CETGELEER XVCZIH ZYTGEXIIG ERUUE MOHGOL JALHA. PPO

  6. Аль ч шатанд албан тушаалын давхардсан орон тоо байна. Мөн төрийн албадын уялдаа холбоо байхгүй. Хяналтын систем, хариуцлага тооцох механизм үйлчлэхгүй байна. Тийм учраас хавтгайдаа хариуцлага хүлээхгүй болсон. Энэ байдлууд нь төрийг хүчгүй харагдуулж байна. Төр задарсан иргэнд хатуу, зүтгэлтэй иргэнд ээлтэй байж, түмний хүчийг нэг чигт залж, төрийн хуулийг чанд баримтлах үүрэгтэй. Энэ ажлыг хийж чадах нэгэн байх нь чухал юм. Төр шиг төртэй болохыг Монгол хүн бүхэн хүсч байна. Амьд хүний итгэл дуусахгүйн адил Хүрэлсүхээс их зүйлийг хүлээж байна.

    1. Medehgui dee. Uneheer l shudraga,hariutsalagiig togtooe gej baigaa bol deereesee l ehleh heregtei. Iimiin tuld eronhiilogchiin ner holbogdson olon asuudal baigaa tedniig uneneer ni togtooj niited zarlah, mon songuuliin ueer mongo taraasan asuuliig,orsoldogchoo yas undseer ni dormjilj niigemd gar ,bogchdooroo tsahimaar taraasan ayvdal ni undsen huuliin zaaltiig zorchson.’…niigmiin garal yas undseer yalgavarlah, shashin shutleg, ,chinee hamaarahgui huuliin omno adil tegsh baih zaaltiig mash buduulgeer zorchij har piar hiisend ni Battulgaas uurlalt guilgahaas ehleh ni zuitei. Hervee Battulaga zoriglood uuchlalt guij chaddag yum bol ardiin baatar,mongoliin ard dumnii dagan duurai hun bolno oo. Ene meteer l dees doosh ni hariutslagiig tootsvol niigmiin massiin hariutsalag ayandaa l gart chin orood irne. Es tegj chadvaas deedeesee l durialal avch huuliig zavhruulah buhiil bololtsoog erj orjh zorchih ni todorhoi

Хариулах ган Цуцлах

Таны сэтгэгдэл

Back to top button
Close