Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг.
Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.
Тэгвэл энэ сарын 9-ны өдрөөс эхлэн заагдсан хугацаандаа татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гарчээ. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Татварын газар болон Замын Цагдаагийн Албанаас 14:00 цагт хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийх юм байна. Хэрэв улсын дугаар нь 3 ба 8-аар төгссөн бол жолооч нар энэ сард татвараа төлөх юм.