Хууль зүйн үндэсний хүрээлэнд яг одоо “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” сэдвээр “Хууль төрөхийн өмнө” хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. УИХ-ын намрын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд хаврын чуулганы эхэнд анхны хэлэлцүүлэг нь хийгдэх юм. Хэлэлцүүлгийг УИХ-ын ХЗБХ, ХЗДХЯ-наас хамтран зохион байгуулж байна.