АТГ-ын гадаа талбайд энэ өдрүүдэд Ард түмний онц зөвлөл гэх хэсэг бүлэг хүмүүс лоозон барин оффшортой тэмцэхгүй байгаа учраас энэ байгууллагыг татан буулгаж, даргыг нь огцрохыг шаардан жагсч байна. Харин АТГ-ын дотор мөрдөгч нар нь оффшортой тэмцэх асуудлаар Интерполын мэргэжилтнүүдтэй туршлага солилцож сууна. АТГ-ын шинээр байгуулсан “Олон нийтийн төв” хэмээх иргэдэд зориулсан сургалтын төвд олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх чиглэлээр томоохон сургалт хоёр өдөр болж өнгөрлөө.
Энэ сургалтад АТГ-аас гадна прокурорууд, цагдаагийн мөрдөгч нар, мөн төв банкны эдийн засгийн мэргэжилтнүүд оролцжээ. Мөнгө угаах гэдэг нь маш энгийндээ хууль бусаар олсон орлогоо хууль ёсны болгож өнгө зүсийг нь хувиргахыг хэлдэг. Тэгэхээр манайхны сүүлийн үед амны уншлага болоод байгаа оффшор гэх асуудалд ч энэ нь бүрэн хамаарах юм.
Авлига болон мөнгө угаах явдалтай тэмцэх нь ганц нэг улс орны дангаараа хийж чаддаг ажил огт биш. Хамгийн хүчтэй, хөгжилтэй гэх улс орон ч хил дамнасан энэ үйл ажиллагаатай дан биеэрээ тэмцэж чадахгүй. Энэ бол тусгаар оршсон, биеэ даасан улс гүрнүүдийн дунд байгуулсан эрх зүйн баримт бичгийн хүрээнд, харилцан яриа хэлэлцээрийн үр дүнд хийгддэг ажил. Монгол Улс маань ч энэ жишгээс хазайхгүй нь лавтай. Гудамжнаас хашгирч байгаа шиг нэг мөрдөгч юм уу, цагдаагийн нэг албан хаагч албаны паспортоороо хил давж очоод дансыг нь битүүмжилж хаагаад, хамаг хөрөнгийг нь чемоданд хийгээд аваад ирдэг ажил ер биш.
Харин танайд ийм байна, манайд ингээд байна гэх зэргээр улс бүрийн хуулийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож, хамтран ажиллах учиртай юм. Үүнийг эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ гэдэг юм. Манай улсад нэн түрүүнд ийм гэрээ шаардлагатай байна. Гэрээ байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ тэр нь хуучин социалист орнуудын хамтын нөхөрлөлтэй байх үеийнх юм билээ. Яг одоо оффшортонгуудын том том хөрөнгө нь нуугдаж байгаа өндөр хөгжилтэй орнуудтай байгуулсан гэрээ байхгүй. Ийм гэрээ байгуулаагүй байж Англи, Америк руу давхиж очоод наадах чинь манай улсын хөрөнгө, аваад явна гэх дур зорго манай төрд байж болохгүй.
УИХ энэ оны хавар, 4 дүгээр сард нэгэн хууль баталсан юм. Оффшорын эсрэг хууль гэж нэрлэж болно. Хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн нэгэн тогтоолыг Засгийн газар батална гээд хуульд заачихсан. Гэтэл манай Засгийн газар тэр тогтоолыг дөнгөж саяхан баталлаа. Хавар баталсан хуулийн араас тогтоол нь намар батлагдаж байх жишээтэй. Тэр тогтоол нь аль улсын нутаг дэвсгэрт байгаа оффшор бүсэд Монгол Улсын иргэн данс эзэмшиж, компани байгуулж болохгүй вэ гэдгийг заасан жагсаалт юм л даа.
Тогтоол батлагдсан ч одоо хүртэл албажаагүй байна. Тэгэхээр УИХ-ын баталсан сайхан хууль амьгүй хэвээрээ байна гэсэн үг. Энэ хуульд заахдаа, оффшор бүсэд данстай, хөрөнгөтэй төрийн албан хаагчид 3 сарын дотор тэр дансаа хааж, хөрөнгөө авчрахыг үүрэг болгосон. Ингээд 30 хоногийн дотор энэ тухайгаа АТГ-т мэдүүлэх ёстой шүү гэж заасан юм. Газар нутаг нь тодорхойгүй байхад АТГ яг хаашаа хандах вэ, хаана явж очих вэ.
Оффшор бүсийн дансны мэдээллийг тухайн банк нь сайн дураараа гаргаж өгдөггүй. Мэдээж, харилцагчийнхаа итгэлийг дээдлэх нь зүй. Асуудлыг ил гаргаж тавьсан хэвлэл мэдээллийн байгууллагууд ч хуулийн байгууллагад мэдээллийг өгөхгүй байгаа юм байна. Тэгэхээр шаардлагатай мэдээллийг улс орнуудын төр, засгийн түвшинд хүсч, гаргуулж авах арга зам үлдээд байна. Энэ мэт яах аргагүй өмнө тулгараад байгаа саад бэрхшээлийг бид тооцож үзэх ёстой.
Гэхдээ АТГ зүгээр суугаагүй юм байна. “Олон нийтийн төв”-дөө Интерполын мэргэжилтнүүдийг урьж авчраад туршлага солилцож ярилцсан байна. Авлига, мөнгө угаах явдал, оффшортой тэмцэх нь нэг улсын дангаараа барах ажил биш учраас энэ талын холбоо харилцаагаа үүсгэх, хөгжүүлэх, мэдээлэл олж авах, гарц нээх, суваг хайх чиглэлээр өөрсдийнхөө хэмжээнд санал санаачилга гаргаж эхэлсэн байна. Үүнийг тодорхой ажлын бодитой эхлэл гэж харах хэрэгтэй болов уу.
Гэвч нэг байгууллагадаа найдаад, эсвэл шаардаад суух биш, дээд доод аль ч түвшиндээ идэвх санаачилга гаргаж ажиллах ёстой. Ялангуяа бодлого боловсруулдаг, шийдвэр гаргадаг түвшний хүмүүс давын өмнө эрх зүйн харилцан туслалцааны гэрээг шаардлагатай улс орнуудтайгаа батлах ёстой. Өөрөөр хэлбэл, эрх зүйн орчноо иж бүрэн болгож өгөөч ээ. Үүний дараа АТГ чинь ажиллахгүй байна гэж АТОЗ нь шүгэл үлээгээд сууж байг л дээ.
Д.ХАЛИУН
9 comments
Toriin es bolood olon usad mordogddog huuli erh zuin orchin gej baidgiig ogtoos medehgui gudamjniihan, ganzagchnaas teer deer ochij zalarsan erhemuudiin dohio zangaagaar uchir utgagui yum l bol shugel uleej olon tumniig uimruuleh ni deedes bolood doodchuudiin ali alind ni l haltai.Hussen suudaldaa hursen ch suudliinhaa engeer setgej bodlogo bolovsruulj chadahgui buurtsagan chiunee tarhiar ,gudamjnii setgelgeegeer shugeldeed uls ornii udirdahgui ee. bas hogjuulne gej yariin ch negergui ee
Зөв бичжээ. 49 хоногийн дотор офшорын мөнгөө тат гэхэд Монгол хүний хувьд 100% улам нууна. Учир ард олны мөнгө, бохир мөнгө. Офшорын мөнгө татах нь Монголд 21 аймагт сонгуулийн хахуулын мөнгө тараахтай адилгүй. АТГ-ын даргыг далимд нь сольж өөр нэгнийг тавьж булхайгаа далдлах, улс төржих, дуртайгаа дарамтлах зэргээр аашилж болзошгүй юм. Одоо цагт ч Монгол улсад юманд итгэхэд бэрх болж дээ. 27 жил ардчилал гэж хууртагдаад ийм сэтгэхүйтэй болж дээ.
Төрийн ТӨМӨР НҮҮР гэж бас байна шүү дээ. Түүнийгээ харуулах хэрэгтэй.
УИХ өөрөө олон авилгачид оффшорчид олонтой ийм УИХ түүний томилсон АТГ-ын дарга тэгээд тэр дарга нь өөрийн багийг бүрэн бүрдүүлчихсэн болохоор Оффшорын мөнгийг оруулж ирнэ гэж байхгүй ээ. Тийм болохоор оффшорын эсрэг хууль гэж нялганасан нялцаганасан бичиг үйлдлээ л гэсэн тэр нь албажаагүй л юм байна дургүйд хүчгүй гэж энэ байхгүй юу. Тийм болохоор хөлсний бичээч Халиун АТОЗ төй адил бас л захиалгаар шүлсээ үсэргэж л байг ядарсан ч амьтандаа чи сэтэрхий ХАЛИВ Халиунаа
Энэ Олон жил юу хийвээ
Төрийн ажлыг нь хийлгээчээ. Энэ байгууллагыг татан буулгах нь хэнд ашигтай дарга нарт ашигтай. Жирийн бидэнд ямар хамааралтай биш. Харин биднийг ард түмний өмнөөс дуугардаг ганц байгууллага шүү дээ. Дарга нар оффшорчид энэ байгууллагыг татан буулгаж мөнгөө эх орондоо авчирахгүй гэж ингэж явуулга хийж байна. АРД ТҮМЭН МИНЬ ЭНЭ БАЙГУУЛЛАГА БИДНИЙ БАЙГУУЛЛАГА ШҮҮ. БУУЛГАЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ
ATG muuhai haragduulah hend ashigtai ve??? OFFSHORCHID tednii gar hul bologsod. Ulam sain shalgaad hurungiig ni huraagaad uguuch. tatn buulguulah sonirholtoi humuusiin nersiig ni gargaad hurungiig ilruuleed uguuch. naaduul chin shees aldah geed bgaa yum bish uu? ulam sain ajillad amiig ni taglaad hurungiig ni huraagaad gadaad uruu tul. Ene bol engiin jiriin ardad halgui erh medeltenuuded haltai baiguullaga. hudlaa uls tur hiij hurunguu nuhaa bolitsgoo
Ter huuz nohor yum yum ruu uschih yum. Tegj ooriigoo tejeedeg baih. Toriin baiguullagiin ajliig hiilge
Хэн нь ямар сонирхолоор ийм юм хийгээд байгаа юм бэ. Өнөөдөр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр салбарын байгууллагуудад хийсэн шалгалтын дүнгийн талаар сонсгол мэдээлэлд оролцлоо. Төрийн албаныхан сайн л ажиллаж байна. Харин ч эсрэгээрээ тэр их ажлыг амжуулж хийсэнийг гайхлаа. Төрийн байгууллага руу ингэж бүдүүлгээр дайрч давшилхаа болиочээ.