Францын төрийн тэргүүн Эммануэль Макроны рейтинг сүүлийн хэдэн сард анх удаа өсөлттэй гарлаа. Өнгөрсөн наймдугаар сард Францын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд иргэдийн 40 хувь нь таатай хандаж байсан бол есдүгээр сард энэ үзүүлэлт 45 хувь болж нэмэгджээ.
Харин санал асуулгад оролцогчдын 53 хувь нь түүний хийсэн ажилд сэтгэл дундуур байгаа нь өмнөх сарынхаас дөрвөн хувиар буурсан үзүүлэлт юм. Санал асуулгыг утсаар болон интернэтээр явуулжээ. Судалгаанд нийт 2000 орчим хүн хамрагдсан байна.
Эх сурвалж: КП