Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат холбогдох албан тушаалтнуудад “Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргаж өгнө” гэх зартай холбоотой хууль бус үйлдэл, автомашины дугаарын давхардал, наймаа зэргийг нэн яаралтай таслан зогсоож, арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
Салбарын сайдын ээлжит шуурхай өнөөдөр (2017.09.25) хуралдаж зам тээврийн салбарт тулгамдаад буй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг хэлэлцсэн юм. Мөн товчоон дээр иргэдээс мөнгө хураахтай зэрэгцэн үүсдэг автомашины түгжрэлийг бууруулхад анхаарч төлбөрийг цахим карт, автоматаар бүртгэдэг болох ажлыг эрчимжүүлэхийг анхааруулав.
Өмнөх шуурхай хурлын үеэр сайдаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар төмөр зам ХНН зорчигч үйлчилгээний вагонуудад утаагүй түлш ашиглах талаар судалгаа хийсэн бөгөөд шахмал түлш хэрэглэх боломжтой хэдий ч үнэ өртгийн хувьд харьцангуй өндөр өртөгтэй байгааг хурлын үеэр дуулгажээ.