Сан-Францискогийн Гэгээн Мариягийн талбайд ХХ зууны эхэн хагаст Японы цэргийн хуаранд хүчээр саатуулагдсан охид эмэгтэйчүүд буюу “тайвшруулах эмэгтэйчүүд”-ийн хөшөө нээлтээ хийлээ. Уг хөшөөнд Солонгосын “тайвшруулах эмэгтэй” Ким Хаксуныг дүрсэлжээ.
Ким бол амьд үлдэж, энэхүү явдлын талаар олонд ил болгосон эмэгтэйчүүдийн анхдагч нь юм. Түүхчдийн тооцоолсноор Солонгосын хойг, түүнчлэн Хятад, Зүүн Өмнөд Азийн орнуудаас Японы цэргийн хуаранд хүчээр ажиллаж байсан 200 мянга орчим эмэгтэй байжээ.
Эх сурвалж: Синьхуа