БНАСАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ли Ён Хо НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэлэх үеэрээ удирдагч Ким Чен Уныг нь доромжилсны хариуд АНУ-д пуужингийн цохилт үзүүлнэ хэмээн сүрдүүллээ. “Юуны өмнө би илтгэлийнхээ үндсэн хэсэгт орохын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч гэх хэн нэгэн нөхөр дөрөв хоногийн өмнө НҮБ-ын энэхүү ариун индэр дээрээс хараалын үг урсгаж байсанд тайлбар хийхээс өөр аргагүй боллоо” хэмээжээ.

Түүний хэлснээр Трамп нь “агуу ихийн солиоролд автсан сэтгэцийн юмтай хүн” бөгөөд америкчууд ч түүнд янз бүрийн хоч өгдөг гэжээ. Ли Ён Хогийн хэлснээр Ерөнхийлөгч Трамп найман сарын өмнөөс Цагаан ордныг чимээ шуугиантай хар зах болгон хувиргасан. Харин одоо НҮБ-ыг зөвхөн мөнгийг хүндэлдэг, цус урсгахыг хэвийн зүйлд тооцдог дээрэмчдийн үүр уурхай болгохыг оролдож байгаа гэнэ.

Үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  Хэрвээ БНАСАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ли Ён Хо НҮБ-ын Ерөнхий ассамблейн бямба гарагт болсон нийтийг хамарсан хэлэлцүүлэгт үг хэлэх үеэрээ улсынхаа удирдагчийн байр суурийг илэрхийлсэн юм бол тус улс удаан оршин тогтнох боломжгүй  л болж байна гэсэн үг хэмээн мэдэгдсэн талаар КП дамжуулсан байна. Мөн Трамп “Дөнгөж сая Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд НҮБ-д үг хэлэхийг сонслоо. Хэрвээ тэр бяцхан пуужин хүний (Ким Чен Уныг хэлж байна) санаа бодлыг хэлж байгаа бол тэд хэтэрхий удаа оршихгүй л гэсэн үг” хэмээн Twitter хуудсаараа мэдээлжээ.

Эх сурвалж: ТАСС

 

 

By updown

One thought on “Д.Трампыг “агуу ихийн солиоролд автсан сэтгэцийн юмтай хүн” гэжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн