АНУ-ын Оклахома хотод өнгөрсөн мягмар гаригт (2017.09.19) Магдиэль Санчес хэмээх 35 настай сонсголын бэрхшээлтэй залуугийн амийг нь хөнөөсөн цагдаад эрүүгийн хэрэг үүсгэлгүй захиргааны шийтгэл ногдуулжээ.

Хохирогч Магдиэль Санчес нь хэл яриа, сонсголын бэрхшээлтэй байсан бөгөөд хэрэг гардаг орой нь баруун гартаа барьсан металл биетийг доош хаяхыг цагдаагийн хоёр офицер тушаасан байна. Хөршүүд нь түүнийг дүлий болохыг тэд нарт хэлсэн боловч хоёр цагдаагийн нэг нь залууг бууджээ.

Тэдний хэлсэн үгийг цагдаагийн албан хаагчид сонссон эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд амиа алдсан залуугийн ааваас нь дүлий болохыг нь мэдсэн гэнэ.

Хөршүүдийнх нь хэлсэнээр Магдиэль Санчес төмрөөр юу хийх гэж байгаагаа цагдаа нарт тайлбарлах гэж оролдсон аж. Цагдаа нар түүнийг буудсаныхаа дараа ааваас нь дүлий болохыг мэдсэн гэнэ.

By updown

2 thoughts on “Сонсголын бэрхшээлтэй залуугийн аминд хүрсэн цагдааг хэргээс мулталжээ”
  1. дүлий байсан ч буу чигэлүүлсэн байхад гараа өргөх ёстой гэдэгийг мэддэг байлгүй дээ тэгээд ч дүлий хүмүүс амны хөдөлгөөнөөр маш сайн ойлгодог

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн