Дэлхийд

ФИФА-гийн авлигыг хувийн мөрдөгчид илрүүлэх үү?

Иордан улсын одоогийн хаан I Абдаллагийн төрсөн дүү Хайя бинт Аль-Хусейн гүнж дэлхийн хөлбөмбөгт авлига явагддагийг батлах зорилгоор хувийн мөрдөгчид хөлсөлсөн байна. Тэрбээр энэ төрлийн мөрдлөг явуулах зорилгоор Британийн Quest компанийн тагнуулчидтай жил гаруйн хугацаанд хамтран ажиллаж байгаа юм.

Тус компанийн ажилтнууд Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон энэ салбарын бусад төлөөлөгчидтэй холбоотой болохоор гүнжийн сонголтод энэ компани багтжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тагнуулчид ФИФА-гийн одоогийн болон өмнөх албан тушаалтнуудтай уулзаж, АНУ-ын Холбооны мөрдөгчидтэй хамтран ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: The New York Times

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close