Засаг дарга мансууруулах бодис хэрэглэсэн хүүдээ хамгийн хүнд ял оноохыг хүсчээ

Гадаад ажиллаж явсан Өмнөд Солонгосын Кёнги дүүргийн засаг дарга Нам Кёнг Пил өнөөдөр өглөө (2017.09.19) эх орондоо яаралтай буцаж иржээ. Тэр цагдаагийн байгууллагад мансууруулах бодис хууль бусаар хил давуулсан, бусдыг мансууруулах бодис хэрэглэх явдалд уруу татсан, өөрөө хэрэглэсэн, хадгалсан хэргээр саатуулагдсан 26 настай өөрийн том хүүгийн өдөөсөн хэргээс болж Сөүл рүү яарсан байна.

Нам Кёнг Пил эх орондоо очсон даруй хэвлэлийнхэнд мэдээлэл өгч “Миний хүү байж боломгүй гэмт хэрэг үйлдсэн. Би түүнд хуулийн дагуу хамгийн хүнд ял оноохыг хүсч байна. Харин эцэг хүний хувьд хүүхдээ хүмүүжүүлж чадаагүйдээ намайг засаг даргаар сонгосон Кёнги дүүргийн 10 сая гаруй иргэнээс уучлалт гуйж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан манай намын зүгээс надад хүлээлгэх бүх шийтгэлийг би хүлээж авна. Надад уучлаарай гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна” хэмээн мэдэгджээ.

Кёнги дүүргийн Засаг дарга Нам Кёнг Пил нь улс төрчдийн дунд рейтинг өндөртэй нэгэн бөгөөд тэрээр ирэх жил болох засаг даргын сонгуульд дахин өрсөлдөхөөр бэлтгэж байсан аж.

 

9 thoughts on “Засаг дарга мансууруулах бодис хэрэглэсэн хүүдээ хамгийн хүнд ял оноохыг хүсчээ

  1. Baatar 2017-09-19 18:20 at 18:20

    Shudraga bna. Manaihan duuraigaasaa.

    Хариулах
  2. zochin 2017-09-19 18:30 at 18:30

    huuli vlichildeg oron gej ymar saihan ym tegehed manai erunhiilugch Battulgiin hvv im ymand orootsoldood gert ni hvnii ami hvrtel vrege bizde hariutslaga hvleej uuchilalt guihiin orond bvvr debsheed erunhiilugch bolo bizde

    Хариулах
  3. зочин 2017-09-19 19:19 at 19:19

    Ёс зүй гэж жинхэнэ утгаараа юү байдгийг гаднаас л сонсох юм. Манайхан бол нүдэн балай чихэн дүлий.

    Хариулах
  4. Нэргүй 2017-09-19 19:32 at 19:32

    mongolchuud ch utgaaraa hunii adag yumaa

    Хариулах
  5. unen 2017-09-19 21:13 at 21:13

    kkkk mongolchuud bol huuhed ni iim hereg hiisen bol emeegee eejiige ehneree egchiigee emegtei duugee ohinoo geed l barag bugdiig ni neg shuniin zugaa bolgoj ugch baigaad zugeer multalj avah ayn yavagdana kkkk elgiin uls shuu

    Хариулах
  6. Нэргүй 2017-09-19 21:24 at 21:24

    Battulga erunhiilugchiin huuhed yalaa daa

    Хариулах
  7. Нэргүй 2017-09-20 06:11 at 06:11

    Манах бол нуугаад дараад гүрийгээд байвал болчихдог

    Хариулах
  8. Иргэн 2017-09-20 09:56 at 09:56

    Үүнийг сандал ширээний буг МАНАН-гыхан болон одоо байгаа 65″ухна” уншаасай

    Хариулах
  9. зочин 2017-09-20 11:43 at 11:43

    хууль ньэрх тэгш үйлчилдэг хүмүүс нь ухамсартай боловсролтой юмаа манайх нь бол танидаг шүүгч хайгаад л мөнгөөр шийдэх гэнэ шүүх нь шудрага байнадаа сандал ширээ булаацалдаж улсаа яаж мөлжих вэ гээд байхаар суралцдаг болоосой

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн