Өнөөдөр (2017.09.17) Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 101 жилийн ой тохиож байна. Энэ өдөр түүний гэрэлт хөшөөнд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, Н.Цэрэнбат нар болон Ю.Цэдэнбал академийн тэргүүлэгчид цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Энэ өдөрийг УДЭТ-т хүндэтгэлийн тоглолтоор үргэлжлүүлэн орой 21:00 цагт Ю.Цэдэнбал агсны хөшөөнд 108 зул өргөх ёслол болох юм.
Монголын төрийг хагас зууны турш удирдсан энэ хүн 1952-1984 он хүртэл БНМАУ-ын лидерүүдийн нэг байж, амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан юм.
Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) Дөрвөд гэр бүлд 11 хүүхэдтэй айлын тав дахь хүү болон мэндэлжээ.