“Алдар” спорт хорооны есөн тамирчин энэ сарын 20-23-нд зохиогдох чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Литва улсыг өнгөрсөн баасан гаригт (2017.09.15) зорижээ.
Тус улсын Клейпеда хотод 32 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд спортын мастер Г.Ханбүргэд, 74 кг-д спортын мастер Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 58 кг-д спортын мастер Э.Лхагвадулам, 60 кг-д спортын мастер П.Шинэхүү, 63 кг-д ОУХМ П.Орхон, 69 кг-д спортын мастер П.Сүрэн, 75 кг-д спортын мастер П.Номин-Эрдэнэ нар зодоглоно.