Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг эхлүүлсэн. Энэ сарын 4 өдөр эхэлсэн аян Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хороодод явагдаж байна. Өнөөдрийн байдлаар найман хорооны 104 иргэний хүсэлтийг хүлээн аваад байгаа бөгөөд энэ сарын 20 өдөр хүртэл тус дүүрэгт ажиллана.
Дараа нь Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хороодод 2017.09.25-2017.10.28 өдөр хүртэл сарын хугацаанд ажиллаж, иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ.
Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм.
Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны 334 нэгж талбар багтаж байна.
Иргэд эзэмшил газраа өмчлөхийн тулд дараах материалыг бүрдүүлсэн байхыг анхааруулж байна. Үүнд:
- Газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөнө.
- Хорооны Засаг даргын тодорхойлолт
- Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувыг хавсаргана/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Газрын кадастрын зураг /эх хувь/
- Газрын төлбөр төлсөн баримт
Эх сурвалж: Нийслэлийн Газрын Алба