Их Британи улсыг Европын холбооны бүрэлдэхүүнээс гарахыг эсэргүүцсэн хэдэн мянган хүн Лондоны гудамжинд жагслаа. “Европын төлөөх ард түмний марш” жагсаалд оролцогчид хотын төвд, парламентын байрны өмнөх талбайд цугларч, уулзалт хийсэн байна. Тус улсын Либерал ардчилсан намын тэргүүн Винс Кейблийн хэлснээр брекситийн үр дагаварт санаа зовниж буй хүмүүсийн тоо өсөж байгаа гэнэ.