Бага насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болсныг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

Баянгол дүүргийн 16-р хороонд суух 14 настай эрэгтэй Э болон  13 настай эрэгтэй П, мөн 17-р хороонд суух, 11 настай  эрэгтэй М нар бүлэглэн автомашины цонх хагалж хулгай хийдэг байсныг цагдаа нар илрүүлжээ. Тэднийг Чингэлтэй дүүргийн зургадугаар хороонд суух 28 настай эмэгтэй Б-ийн “Toyota Рrius-30”, мөн 51 настай эрэгтэй Х-ийн “Toyota Prius-20” автомашины цонхыг хагалж эд зүйлсийг нь авсан байсныг шалгаж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн