Есдүгээр сарын 9-нд Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд “Цагдаа хотхоны 13-р байрны таван давхарын цонхоор хүн уналаа” гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус хороонд суух, 16 настай, эмэгтэй Г нь аав, ээж хоёртойгоо, гар утсаа хаяснаас болж маргалдан таван давхарын цонхоор унаж гэмтсэн байжээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.