Өмнөд Солонгосын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэрийн өнгөрсөн долоо хоногт гаргав. БНАСАУ-ын пуужингийн туршилт болон Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн журмыг чангалсантай холбоотой эрсдлүүд эдийн засагт нөлөөлнө гэж Төв Банкны зөвлөл үзсэн бололтой.

Шийдвэр гаргагчид эргүүлэн худалдан авах хүүгийн хэмжээг 1.25 хувь байлгах шийдвэрийг санал нэгтэй дэмжсэн нь “Бодлогын хүүг өнгөрсөн оны зургадугаар сарынхаас өөрчлөхгүй, хэмжээнд нь үлдээнэ” гэсэн шинжээчдийн дүгнэлттэй таарлаа  гэж Bloomberg агентлаг дамжуулжээ.

Өмнөд Солонгосын эдийн засаг бат бэх үндэс суурьтай. Гэхдээ зарим нэг эрсдэл бий. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн дамлалтыг таслах. Мөн өрийн хэмжээг буулгахаар авч байгаа Засгийн газрын арга хэмжээнүүд барилга, бүтээн байгуулалтын салбарт хохирол авчирч болох юм. Зах зээлийн гол түгшүүр нь Хойд Солонгостой холбоотой хурцадмал байдлын өсөлт болж байна. Солонгосын банк эдийн засагтаа өнгөрсөн оныхоос бага итгэх болсон гэдгийг ч шинжээчдийн зарим нь хэллээ.

Өмнөд Солонгосын дотоод өрийн хэмжээ зургадугаар сарын сүүлчээр дээд зэргээр нэмэгджээ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөргөх, зээлийн өрийн өсөлттэй тэмцэхдээ Засгийн газар хүндрэлтэй тулгарч буй аж.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн