Секс роботыг бүтээгчид ярьж байна

The Sun сонины сэтгүүлчид дэлхийд анхных болох “Roxxy” нэртэй секс роботыг бүтээн, алдар нэртэй болсон “True Companion” компанийнхантай уулзаж, үйлчлүүлэгчид ямар робот эмэгтэйг хүсч байгаа талаар сэтгэгдлийг нь сонсчээ. Бараг 10 мянган долларын үнэтэй секс тоглоомыг үйлчлүүлэгчид хэрхэн үздэг юм бол гэсэн асуулт, судалгааны хариулт нь тун сонин. Худалдан авагчид энэ талаар бараг ижил санал бодолтой байдаг гэнэ.

Тэдэнд робот эмэгтэйн үс засалт, арьсны өнгө, нүүр будалт цаашлаад умдагийн үсний дизайн хүртэл маш чухал гэнэ. Тэднээс робот амраг нь хэрхэн харагдах ёстой вэ гэдэг талаар санал хүсэлтүүд их ирдэг байна. Энэ хүсэлт байнга өсч байгаа гэнэ. Мөн компанийн инженерүүд үйлчлүүлэгчид зөвхөн том хөх ч биш махлагдуу эмэгтэйн төрхийг илүүд үздэг хэмээн ярьсан байна.

Бараг бүх үйлчлүүлэгчид андройдын нүүр  царайны  гоё дэгжин будалтад дуртай гэнэ. Нэн ялангуяа роботуудын нүд, уруул сайн будагдсан байх ёстой аж. Одоо робот бүтээгч, үйлдвэрлэгчид гадаад төрхөөс гадна “дотоод чанар”-ыг тодруулахад илүү анхаарах болжээ. Роботын удирдлагад сууж байгаа элдэв нэмэлт өөрчлөлт, шилжилтийг ихэнхи тохиолдолд инженерүүд үйлчлүүлэгчдийн хүсэлтээр сэтгэн хэрэгжүүлдэг байна.

Нас бие гүйцсэн Марта юу эсвэл зэрлэгдүү Венди юү?

Андройд бүсгүйчүүдээс нас бие гүйцсэн Марта, дараа Зэрлэгдүү Венди хоёр гүйлгээтэй сайтай байгаа аж. Зэрлэгдүү Венди маш идэвхитэй бөгөөд адал явдалтай бүсгүй гэнэ. Тэр элдэв туршилтад дуртай бөгөөд үйлчлүүлэгчийн хүссэн бүгдийг хийдэг болж таарав. Энэ хоёр загварын зан араншингийн ялгаа мэдэгдэхүйц өөр ажээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн