Японы “Aspark” компани ойрын үед дэлхийн хамгийн хурдан автомобилиа үзүүлэх бөгөөд гэрчүүд энэ автомашин байрнаасаа 100 км-ын хурд авахад хоёроос бага секунд зарцуулна гэж ярьжээ.
Шинэ машины талаар одоохондоо мэдээлэл хомс байна. Ямартай ч эх бие нь карбон материалтай, “Owl” нэртэй гиперкар гэнэ. 2014 оноос эхлэн бүтээж буй автомобилийн өндөр нь 990 миллиметр. Цахилгаан хөдөлгүүртэй, хэт хөнгөн магнийн хольцын дугуйтай аж.
Дэлхийн хамгийн хурдан машинуудын нэгд нэрлэгдэж буй энэ автомашин байрнаасаа 96 км-ын хурдыг 2.3 секундын дотор авч чадах “Dodge Challenger SRT Demon” загвар тооцогдож байна.
Харин Хятадын Nio EP9 гэх цахилгаан машин 100 км-ын хурд авахдаа 2.7 секунд зарцуулдаг бол цахилгаан кар “Lucid Air” энэ зайн хурдыг 2.5 секундад авч, цагт 380 км/цаг хурдалдаг. “Гиперкар Aspark”-ыг энэ сарын 12-нд Франкфуртын мотошоун дээр танилцуулах аж.
Nio EP9
“Lucid Air”