Францын загварын “Yves Saint Laurent” ордныг үүсгэн байгуулагчдын нэг Пьер Берже 86 насандаа таалал төгссөн тухай Sky News мэдээлэв. Тэрээр Францын өмнөд нутаг дахь Сен-Реми-де-Прованс хот дахь өөрийн гэртээ унтаж байгаад нас баржээ. Бизнесмен, урлагийг ивээн тэтгэгч Берже 1958 онд загвар бүтээгч Ив Сен-Лорантай танилцаж, дараа нь нууц амрагууд болжээ. Үүнээс дөрвөн жилийн дараа тэд “Saint Laurent Paris” загварын ордныг үүсгэн байгуулсан байна.
Тэд 1976 онд хайр сэтгэлийн харилцаагаа тасалж зүгээр л ажил хэргийн түншүүд болсон байлаа. 2002 он хүртэл Берже загварын ордны Ерөнхий захирал байв. Сен-Лораныг ордноос явсан 2002 оноос хойш тэр “Pierre Bergé-Yves Saint Laurent Foundation” санг толгойлжээ. 2008 онд Сен-Лораныг нас барахаас хэдхэн хоногийн өмнө тэд иргэний холбоогоо бүртгүүлсэн байв.
Берже Оранскийн –Нассау одон, “Гавьяа зүтгэлийн” одон, урлаг, уран зохиолын одон болон Хүндэт легионы одонгоор шагнагдаж байсан. Мөн Парисын үндэсний дуурийн хүндэт Ерөнхийлөгч, ЮНЕСКО-гийн сайн санааны элч байжээ.