Д.Отгондалай дэлхийн хос медальтан боллоо

2017-09-04 13:57
Otgondalia

Германы Хамбург хотноо үргэлжилж буй ДАШТ-д гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медалийн төлөөх болзол хангаж, медалиа гардлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөөх тоглолтонд ялж, Венесуэлийн боксчин Луис Кабрераг 4:1 харьцаатай буулгаж авсанаар шилдэг дөрөвт тунаж үлдээд буй.

Д.Отгондалай ДАШТ-ээс ийнхүү анхныхаа медалийг зүүж, Монголын боксын спортын түүхэнд олимп, дэлхийн хос медальтай дөрөв дэх тамирчин боллоо. Тэрбээр өмнө нь  Риогийн олимпоос хүрэл медаль авч байсан билээ.