2017-03-07 17:321min06

Н.Батбаярыг “эрүүл мэнд муу” гэсэн шалтгаанаар суллав

0101

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн УИХ-ын гишүүн Н.Батбаярыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих саналыг хэлэлцээд түүний биеийн байдлыг харгалзан прокурорын саналыг түдгэлзүүлэн суллах шийдвэрийг гаргалаа. Хөгжлийн банкинд байршиж байсан бондын хөрөнгийг хяналтгүй захиран зарцуулсан хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т заасны дагуу сэжигтнээр тооцогдон шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Н.Батбаяр гадуур байцаагдах юм.