Өмнөговь аймагт “мими” гэх мансууруулах төрлийн эд харанга дэлдэж эхэлжээ. Хүний биед нэг төрлийн сэргээш болж, нойр хүрэх, ядарсан эсэхээ мэдрэхээ больдог энэ эдийг Хятадаас Өмнөговь руу тээвэр хийдэг хятад жолооч нар хилээр оруулж ирж хэрэглэдэг байсан бол одоо монгол жолооч нар хэрэглэдэг болж, замын хоолны газар, сум тэр ч бүү хэл аймгийн төвийн айлууд нууцаар худалддаг болсон байна. “Мими” хүний биеийг тодорхой хугацаанд сэргээдэг ч тархи зүрхний үйл ажиллагаанд ноцтой уршиг тарьдаг байна.
Өмнөд хөршид “мими”-г үйлдвэрлэсэн, борлуулсан, тээвэрлэсэн иргэнд хорих ял оноодог бол манай улсад үүнийг зохицуулсан эрх зүйн акт байхгүй. Тиймээс “мими” Өмнөговиос хальж, нутгийн гүн рүү орж ирэхээс өмнө арга хэмжээ авна уу гэж Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Н.Амарзаяа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон ХЗДХ, Эрүүл мэндийн сайд, Гаалийн ерөнхий газрын дарга зэрэг албаны хүмүүст ханджээ. Ерөнхий сайд болон бусад төрийн байгууллагуудаас одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа юм байна.
Д.ХАЛИУН
1 comment
тэмцэхгуй бол болохгуй л дээ