Өнөө өглөө (2017.09.03) Хойд Солонгосын удирдагч Ким Чин Ун өөрийн эрдэмтдийн бүтээсэн ус төрөгчийн бөмбөгийг үзэж, судалгаагаа бүрэн дуусгах үүрэг өгсөн байна.  Энэ талаар тус улсын төрийн мэдээллийн суваг KCNA мэдээлжээ.

Хэдэн зуун килотонноор хэмжигдэх чадалтай, агаар мандлын өндөрлөг цэгт тэслэх маш аюултай энэхүү бөмбөгийг тив хоорондын баллистик пуужинд суулгахаар бэлдэж байгаа аж. Энэ нь 10,000 км зайнд тусах буюу АНУ-ын эх газрын аль ч цэгт цохилт өгөх чадалтай юм байна.

Шинэ цөмийн зэвсэгийн бүх эд ангийг Жүчхэ үзлийн дагуу дотооддоо бүрэн үйлдвэрлэсэн бөгөөд цаашид олноор үйлдвэрлэх боломжтой гэнэ. Жүчхэ үзэл гэдэг нь Марксизмийг хатуу чанга үндсэрхэг үзэлтэй нийлүүлж бий болгосон ганцаар хөгжих номлол аж. Уг номлолыг тус улсын үндэслэн байгуулагч Ким Ил Сун боловсруулсан гэдэг.

Мэргэжилтнүүдийн дүгнэснээр Пхеньян ойрын хугацаанд цөмийн зэвсгийн зургаа дахь туршилтаа хийхэд бэлэн болоод байгаа гэж үзжээ.

Эх сурвалж: thestar.com

By updown

One thought on “Хойд Солонгос баллистик пуужинд ус төрөгчийн бөмбөг суулгаж байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн