Эрүүл амьдралын салшгүй нэг хэсэг нь өглөөний цайгаа уухаас эхэлдэг. Тэгвэл Ерөнхий боловсролын сурагчдын дунд явуулсан судалгаагаар тэдний 58.6 хувь нь өглөөний цайгаа тогтмол уудаг гэсэн дүн гарчээ. Хөвгүүд охидоос илүү өглөөний цайндаа анхаардаг байна. Мөн сурагчид анги ахих тусам гэрээсээ хоосон гарах нь их байдаг аж.
Судалгаанд хамрагдсан сурагчдын 24.1 нь өглөөний цайгаа хааяа уудаг, 17.3 нь огт уудаггүй, 3.3 хувь нь гэрт нь хоол хүнс байдаггүй учраас цайгаа уудаггүй гэжээ. Манай улсад сурагчдын 5.5 хувь нь ДЭМБ болон “Монголчуудын зохистой хооллолтын дагуу” хооллодог байна.