Манай улсад чихрийн шижинтэй хүмүүсийн 50 гаруй хувь нь бөөрний, 20 орчим хувь нь нүдний хүндрэлтэй, нэг хувь нь хүндрэлээс болж хөлөө тайруулдаг байна. Харин мэдрэлийн асуудал нийт чихрийн шижинтэй хүмүүсийн 70 орчим хувийг эзэлдэг нь судалгаагаар нотлогджээ.
Эрдэмтэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд шар буурцаг, хар ногоон өнгөтэй навчит ургамал, жимс, улаан төмс, улаан лооль, загасны мах, бүхэл үр тариа самар сүү тараг хэрэглэхийг зөвлөжээ. Чихрийн шижингээр өвдөхгүй байхад гагцхүү хувь хүн өөрөө эрүүл мэнддээ анхаарч тодорхой хугацаанд шинжилгээнд хамрагдсанаар эрт илрүүлэх боломжтой аж.
Манай улсад чихрийн шижингийн шинжилгээг өрхийн эмнэлэг дээр үнэ төлбөргүй авдаг. Ийм төрлийн шинжилгээ өгөх хүн өглөө, хоол, хүнс хэрэглээгүй байх шаардлагатай гэнэ.