Гадаадад хөдөлмөр эрхэлж буй монголчууд өөрийн улс руу мөнгөн шилжүүлэг хийхдээ өндөр татвар төлдөг байна. БНСУ-д воноор гүйлгээ хийвэл мөнгөн дүнгийн 0,2%-ийг шимтгэлд төлдөг аж. Тиймээс солонгос дахь монгол иргэд гэрлүүгээ мөнгөн шилжүүлэг хийхдээ тээшээр буюу каргогоор явуулах нь илүү хямд тусдаг байна. Ингэхдээ хувь хүнд хүнд мөнгөн дүнгийн 10 хувийг өгдөг тул мөнгө хүүлэгчид олширчээ.
Мөн БНХАУ-д амьдарч буй монгол иргэд мөнгөн гуйвуулга хийхийн тулд заавал хятад иргэний нэр дээр нэг удаа шилжүүлэх эрх үүсдэг учраас үнийн дүнгээс хамаарч маш их шимтгэл төлдөг байна. Тус улсын мөнгөний бодлогод гадаад иргэн 980 ам.доллараас илүү мөнгө шилжүүлэх эрхгүй гэж заасан байдаг аж.
Судлаачдын үзсэнээр гадаадад амьдарч буй монгол иргэд эх орон руугаа мөнгө илгээх нь улс орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг болохыг тогтоожээ. Гэвч дээрх өндөр татвараас болж иргэд банкны системээс гадуур мөнгөн шилжүүлэг үйлдэх нь үнийн дүн буурах нэг шалтгаан болдог байна.