Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Монголын Үндэсний Радио Телевиз болон бусад холбогдох байгууллага хамтран “Адуутай намар” фото аялалыг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулхаар болжээ.
Гэрэл зурагчдын дунд зохиогдох энэ аялал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, Хэрлэнгийн хөдөө аралд болох юм. Нийслэлээс 300 км-ийн зайд байрлах байгалийн үзэсгэлэнт газар Үндэсний телевизийн “АДУУЧИН” нэвтрүүлэгт оролцож байгаа газар газрын шилдэг адуучин эрсийн шилдэг үзүүлбэр үзэж дуран авайдаа буулгах, шөнийн тэнгэрийн одод, Багануур Гүнгалуут нууранд шувуу, адуун сүргийн зураг авалт хийж, бүтээлээ шалгаруулах зэрэг олон сонирхолтой арга хэмжээ хөтөлбөрт багтсан аж.
Аялагчид ирэх бямба гаригийн өглөө буюу энэ сарын 9-нд 06:00 цагт Туушин зочид буудлын урд зогсоолоос хөдлөх юм байна.
Online бүртгэл: mongolianphotographers@gmail.com
/овог нэр, утасны дугаар/ Дэлгэрэнгүй мэдээллийг: 99091754
Аялалын үнэ:100.000₮/ Унаа, байр, өдрийн цай, оройн хоол болон эвэнт үзүүлбэрийн үнэ багтсан/