Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амиа алдсан хэрэг энэ сарын 23-нд гарчээ. Талийгаач А нь ил харагдах гэмтэл шархгүй  байсан бөгөөд хэрэгт холбогдох 19-20 насны гурван этгээдийг цагдаа нар шалгаж  байгаа юм байна. Тэднийг хэрэг болсон газар байсныг гэрч болон  бусад  нотлох баримтаар тогтоожээ.

Зарим хэвлэлээр хохирогч А-гийн утасыг хэсэг бүлэг этгээдүүд авч зугтсанаас болж зодуулан хүнд гэмтэл авсан хэмээж буй. Тэгвэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн урьдчилсан байдлаар  талийгаачийг  биедээ хүнд гэмтэл шарх авч амь насаа алдаагүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Түүнийг үхэлд хүргэсэн шалтгааныг тодруулахаар нарийвчилсан шинжилгээнүүдийг хийж, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

By updown

3 thoughts on “Учир битүүлгээр амиа алдсан 13 настай охины хэргийг шалгаж байна”
  1. Монголын буудалууд архидалт янхдалт биеэ үнэлэлт хулгай луйвар гээд муу муухай бугшсан газруудын нэг шүү!

  2. _ Ер нь гэр хороололд буудал ямар хэрэгтэй юм бэ? Тогтвортой гэр бүл цагийг өнгөрөөх гэж орохгүй нь мэдээж. Ямар хүмүүс орох нь тодорхой. Эрүүгийн хэрэг гарах боломж гаргаж засгаас зөвшөөрөөд байгаа нь тэнэг .

  3. Төвийн зочид буудлуудаас бусдыг нь хаах хэрэгтэй.Архидалт янхандалт,хүчин, хулгай,хар тамхи гээд бүгд л буудалтай холбоотой.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн