Их Британийн шүүхээс хүүхдийн порно үзсэн хэрэгт буруутгагдаж буй сохор иргэний хэргийг дахин шалгахаар боллоо. Блэкпул хотын магистратын шүүхийн мэдээлснээр 44 настай Эндрю Шоу интернэтээс 16-аас доош насны хүүхдүүд оролцсон 71 порно зураг татсан гэнэ.
Гэвч шүүгдэгч шүүх танхимд хөтлөгч нохойтойгоо, сохор эхнэрээ дагуулан орж иржээ. Шоугийн өмгөөлөгчийн мэдээлснээр үйлчлүүлэгч нь эмнэлгийн дүгнэлтээр сул хараатай бөгөөд харааныхаа улмаас насанд хүрээгүй хүүхдүүдийн зураг татаж байгаагаа мэдээгүй гэжээ.