Тун удахгүй гар утсаараа селфи хийгээд л нойр булчирхайн хор хавдартай эсэхээ шалгаж болно. Энэ тухай гэрэл зургаар онош тавьдаг “BiliScreen” хэмээх гар утасны цэс зохион бүтээсэн Вашингтоны их сургуулийн хэсэг бүлэг эрдэмтэд мэдэгджээ. Уг цэс нь нүдний цагаанаас билирубин хэмээх шар пигментийн тоог гаргах чадвартай аж. Учир нь нүдний энэ шар нь нойр булчирхайн хорт хавдрын эхний дохио болдог байна. Энэхүү өвчнийг эрт үед нь илрүүлэхэд маш хүнд. Статистикаас үзэхэд нийт өвчтөний ердөө 9 хувь нь таван жилийн хугацаанд амьд гарч чаддаг гэнэ