Мьянмарын шүүхээс Оросын жуулчин нэгэн эмэгтэйг сүсэгтнүүдийн сүсэг бишрэлийг гутаасан, шилжилт хөдөлгөөний хуулийг зөрчсөн хэмээн долоон сарын хорих ял оноожээ. Орос бүсгүй хөдөлмөрийн хориход ял эдлэх юм байна.
Тэрбээр Баган хотын нэгэн ариун дагшин газарт, сүмийн үүдэнд ирээд гутлаа тайлж орохоос татгалзсан байна. Ингээд хөл нүцгэн орох ямар хууль байдгийг үзүүлэхийг шаарджээ. Ингээд 367 ам.доллар төлөх, эсвэл шоронд нэг сар хорих ял санал болгоход хоёр дахийг нь сонгосон аж. Гэтэл түүнд шилжилт хөдөлгөөний хуулийг зөрчсөн гэж дахиад зургаан сарын ял нэмжээ.