Шүлхий өвчин дэгдсэн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Мал эмнэлэг, үржлийн газраас 2000 малыг устгалд оруулжээ. Халдварт өвчин дэгдсэн аймагт 3.8 сая тун вакцин хүргүүлж, дөрөв гаруй сая малыг вакцинд хамруулсан байна. Мөн Хэнтий аймагт нэмж 800 мянган малыг вакцинжуулахаар болжээ.
Одоогийн байдлаар аймгуудад хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Холбогдох байгууллагуудын мэдээлж буйгаар ирэх сарын 10-нд хорио цээр тавигдах аж. Мал, амьтны гоц халдварт өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм нь өвчний тархалтаасаа хамааран 21 хоногоос 3 сар хүртэл, түүнээс дээш хугацаагаар ч үргэлжилдэг байна.