Энэ сарын 5-6-нд шилжих шөнө Бурхан Халдун хайрханы дунд овоо арц, хүж, зулын галнаас ойд гал түймэр дэгджээ. Сар шинийн баярын өдрүүдээр иргэд о тус хайрханыг зорих нь олширсон нь ийнхүү аюулд учруулжээ. Хайрхан орчимд гал гарч байх үеэр “MONGOLIAN PAJERO CLUB” –ийн 30 гаруй залуу, найман иргэн байгаль хамгаалагч нар хамтран түймрийг яаралтай унтраасан байна. Энэ тухай тус клубийн залуус өөрсдийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Дээрх үйл явдын шалтгаан нь Сүхбаатар аймагт хорио тавигдсанаас үүдэлтэй аж. Учир нь Шилийн Богд уулыг зорьж чадаагүй иргэд Бурхан Халдуныг зорих болжээ. Гэвч шүтэж тахихын хажуугаар хайрхан орчимд их хэмжээний хур хог үүсгэсэн байна. Мөн үүнийг цахим орчим дахь сайн дурын залуус нэгдэн цэвэрлэжээ.
Бурхан Халдун уул нь Үндэсний бахархалт хайрхан бөгөөд түүх соёлын өлгий юм. Иймд манай улс хоёр жил гаруйн өмнө ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлсэн байдаг.
https://www.facebook.com/natsagdorj.bolor/videos/pcb.614701088724621/1287281748023251/?type=3&theater