Сингапурын Ерөнхийлөгч Тони Тан-ы бүрэн эрхийн хугацаа дуусч зургаан жилийн дараа албан ёсоор халаагаа өгчээ. Өдгөө 77 настай улс төрчийг үдэх ёслолын ажиллагаа өнгөрсөн даваа гаригт (2017.08.28) болсон байна. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 23-нд болох бөгөөд гурван нэр дэвшигч өрсөлдөх аж.
Ерөнхийлөгч Тони Тан анх 2011 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан түүхтэй. Тэрбээр Ерөнхийлөгч болохоосоо өмнө Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Улсын хөрөнгө оруулалтын корпорацийн гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байжээ.
Сингапурын Төрийн тэргүүн нь төсвийн төсөл, Засгийн газрын томилгоонд хориг тавих, шүүхээс ял авсан гэмт хэрэгтнийг өршөөх эрхтэй байдгаас гадна улсынхаа алт валютын нөөцийг хадгалдаг аж.