Монгол Улсаас Турк улсын Станбул хотод суугаа Ерөнхий консул Энэбишийн Мөнх-Очирын ярилцлага өчигдрөөс (2017.08.28) олны сонирхлыг ихээхэн татаж байна. Тэр:

-У.Хүрэлсүхтэй холбоотой асуудлууд их л “заваан” харагдаж байна. Улс төрд хамгийн бохир техник л дээ. Ер нь би өөрөө үүнийг биеэрээ мэдэрч, амсаж явсан хүн. Сандал, суудлын төлөө хэдэн залуучуудын гаргаж ирсэн технологи.

Одоо бүр энэ нь нам дотроосоо халиад Засгийг унагах хэмжээнд хүргэхийн төлөө болж хувирлаа. Өөрсдөө ч их бохир харагддаг л даа. Ний нуугүй хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ гээд залуу байна. Би сайн танихгүй л дээ, сайн мэдэхгүй мэндлээд л өнгөрч явсан залуу. Хараад байхад анх улс төрд орж ирэхдээ л их бохир орж ирсэн. Миний санахын орж ирэхдээ л шашны байгууллагуудын мөнгөөр хөдөлж байсан. Энийг бас ярих цаг нь болсон байх.

Монголын улс төрд шашны мөнгө орж ирснийг энэ хүүхэдтэй холбож үзэх хэрэгтэй. Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуулийн үед ашиглагдаж байсан, хэрэглэгдсэн мөнгө гэвэл мөн л тэр. Д.Зоригтын нөхөн сонгуулийг би ярьж байна. У.Хүрэлсүхийн маань хувьд бол яах вэ дээ, бид хоёр олон жил муудаж, сайдаж явна. Хүн болгон л мэдэж байгаа. Бид хоёр ширүүсэх үедээ ширүүсээд л, намдах үедээ намдаад л, гар барих үедээ гар бариад л явсан.

Тэгэхдээ бид хоёулаа л намын төлөө явсан. Харин одоо У.Хүрэлсүх намын төлөө гэж харагдахгүй байна. Намын төлөө явсаан, явсан. Энэ мэтээр улс төр хийгээд өөрийнхөө имижийг дээшлүүлээд намын дарга, Ерөнхий сайд, за болж өгвөл Ерөнхийлөгч болно гэж бодож байгаа бол худлаа. У.Хүрэлсүхийн хувьд одоо энийгээ болих хэрэгтэй. Энэ намаас авдгаа авсан, ний нуугүй хэлэхэд эрхэлж явсаар өдий хүрсэн хүн. Сонгууль болохоор алга болдог, дараа нь гараад ирдэг. Нэг буруу юм хийхээрээ л огцордог, тунирхдаг. Одоо боллоо шүү дээ. Намын хамт олон ч гэсэн энийгээ нэг тийш нь болгох хэрэгтэй л гэж бодож байна.

Улс төрд өрнөж байгаа үйл явдлын талаар ярьсан Л.Мөнх-Очирын “Л.Оюун-Эрдэнэ л У.Хүрэлсүхээр тоглочихлоо”  гэсэн гарчигтай ярилцлагаас …

Эх сурвалж: Өглөөний сонин 2017.08.28

By updown

5 thoughts on “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ шашны мөнгөөр улс төрд орж ирсэн”
  1. Шударга хүнийг харлуулж яах нь вэ. Залуу хүний хувьд харин ч улсдаа хэрэгтэй юм хийж байгаа шүү.

  2. Ааахахахаха ийм дэмий балай ярианд хэн итгэхэв дээ. ЗҮгээр байхад зүгээр байгаарай гэж хэлмээр санагдчихлаа

  3. Хүрэлсүх яг ямар шударга зүйлийг өнгөрсөн 30 жилийн туршид хийсэн билээ. За, тоочоод байгаарай!

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн