Өчигдөр (2017.08.27) Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн гурван албан хаагч  Ховд аймгийн Мянгад сумын нутаг ‘Цагаан тохой” гэдэг газар усанд осолджээ.

Тэд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэж явсан бөгөөд эрэн хайх ажиллагааг Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга бригадын генерал П.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг явуулж байна. Мөн , ОБЕГ-ын Аврах тусгай ангийн авран хайх эрлийн бүлгийн бүрэлдэхүүн осол болсон газарт ажиллаж байгаа юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн