Сицилийн арлаас 6000 орчим жилийн настай дэлхийн хамгийн эртний дарс олджээ. Флоридын их сургуулийн археологч Дэвид Танази багийнхаа хамт Агрижентод орших агуйд байсан том шавар вааран дотор дарсны ул мөр байгааг илрүүлсэн байна.
Тэд савны хананд химийн шинжилгээ хийж, дотор нь хадгалагдаж байсан дарс нь МЭӨ дөрвөн мянган жилд хамаарч байгааг тогтоосон аж. Саван дотор иссэн узан үзмэнд агуулагддаг химийн элемэнтүүд илэрсэн нь зэс чулуун зэвсгийн үед хүмүүс дарсыг түгээмэл хэрэглэж байсны том нотолгоо болжээ.
Эртний Ромчууд болон төв Италид амьдарч байсан этруск-үүд усан үзмийн тариалан эрхэлдэг байсан бөгөөд одооныхоос амт, чанараараа илүү хатуу дарс хэрэглэгдэг байсан төдийгүй ихэвчлэн зөгийн бал, га нэмдэг байсан гэнэ.