Эртээ урдын цагт …
Тээр жил Н.Энхбаяр даяр дурсагдах, далай, даян, дархан “хаан” болж билээ. Түүнийг хүний өөрийн нөхөд гэнэ үү, ноход гэнэ үү бүгд ноолж байгаад унагасан. Угтаа бол тэгэхэд МАН-ын шинэчлэл бус Оюутолгойг хуваах эрхийн төлөөх дажин явсан юм. ДДДДД маань Айванхоу тэргүүтэй барууныхантай тохиролцох ажлыг өөрөө гардан хийгээд Оюутолгойн загалмайлсан эцэг болно хэмээн сэрүүн зүүдэлж байв.
Үнэндээ бол түүнээс илүү мэдээлэлтэй, эрх мэдэлтэй, бас тэднээс авахаа авчихсан, хэтрүүлэн хэлбэл “англи хэлтэй” харилцах хүн байгаагүй нь үнэн. Харин хамгийн том хаан болохын тулд энэ эрх мэдлээ сайн дураараа залгамжлагч Ерөнхий сайд М.Энхболдод өгчихсөн юм.
Шинэ ноён М.Энхболд харин ёстой тэнэгтэнэ биз. Үүлэн чөлөөний нар өгснийг ориг виз гэж ойлгоод Айванхоу-тай яс хэлэлцээрт орж, цусыг нь шахаж эхэлсэн байдаг. Худлаа гэвэл тэр үеийн хэлэлцээрийн протокол, Засгийн хурлын тэмдэглэл, зурахад бэлэн болсон гэрээний эх ноорог ЗГХЭГ-ын архивт байж л байгаа. Үүнийг гаргаад ирэх зоригтой аавын хүү харин алга. 49 хувийг үнэ төлбөргүй аваад, цахилгааныг нь худалдаж авах баталгаа гаргуулж байгаад станц байгуулах мөнгөө босгоод, мэргэжилтэн бэлтгэж өгөх хоёр ТМС, нэг их сургууль, за тэгээд Ханбогдод хот биш гэхэд тосгон байгуулах тухай асуудлууд байсан юм шүү дээ.
Тэгэхэд гудамжинд Баасан, Ганбаатар, Уянга, Магнай нар Эрс шинэчлэл хөдөлгөөн нэрэн дор цуглаад поошиг нүдээд, Айванхоу-ийн гэрээт PR компанийн эзэн Баабар онол монол яриад, өмгөөлөл хуулийн салбарт Ичинноров нар мандаад, МАН-д С.Баярын заавраар шинэчлэлийн хөдөлгөөн байгуулагдаад, АН ордонд ширээ шаагаад, УИХ-ын дарга Ц.Нямдорж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг гурван ч удаа парламентаар оруулж байв. Мэдээж энэ бүхний ард ДДДДД байсан.
Ганцаараа биш л дэ. Түүнийг тойрсон ордны болоод гудамны ноход, бас гадаад чонон сүрэг. Тэрээр Санзайд бус, Их тэнгэрт заларсанд хамаг алдаа байв. Эцэст нь С.Баяр намын дарга, Ерөнхий сайд болж амар сайхандаа жаргасан билээ. Аан тийм, жаргахын өмнө Сайнзайд бүлэглэл бий болж, ДДДДД-ын цэргүүд урваж, сонгуулиар унаж, ерөнхий менежер нь эсрэг ажилласан хэрүүл үүсч, АН-аас Ерөнхийлөгч гаргаж, оймс гозойж, Оюу Толгойн гайхамшигт гэрээ хийгдсэн дээ.
Харин өнөө хэлэлцээр, түүнийг тойрсон “ноход” таг болсон төдийгүй Баярцогт, Гансүх, Зоригт нар Ерөнхий сайдынхаа өмнө 34 хувийг өр тавьж байгаад авахад алга ташсан юмдаг. Харин өвгөн Д.Дэмбэрэл сүүлд энэ тухай хувиарлалт шог болсон тухай ам алдсан байдаг.
Юун 60 тэрбумын хэрэг байгаа биз? Зөөж буй баялагийг нь тооцох юм бол жилдээ дор хаяж 60 их наядын асуудал л даа. Одоо ахиад АН-ын Ерөнхийлөгч, сонгуулийн урвалт, намын дарга огцруулалт, МАН дахь шинэчлэлийн бүлэг, Н.Энхбаяр, Ганбаатар, Уянга, Баяр, Элбэгдорж, Баасан, Ичинноров гэх мэт. Өнөөдөр гол дүрд тоглоод байгаад нөхдийн нэрсийг жагсаавал өнөө нөхөд нь байх шиг. Нэг юмны үнэр гарч дээ.
Н.ДЭМБЭРЭЛ
3 comments
ер нь үнэн юм биш үү
Hujaa uner garch bna uu kkkkk
Оюу толгой 2 илэрсэн буюу. Хармагтайн ордны үнэр гэсэн үг байхаа.