Шадар сайд У.Хүрэлсүх “Өнөөдөр” сонины өнөөдрийн (2017.08.28) дугаарт ярилцлага өгчээ. “Төр мафижиж, нам компанижлаа” гарчигтай ярилцлагадаа намын дотоод асуудал болон найруулагч Б.Баатартай ярьсан утасны яриа, өөрийг нь тагнаж, чагнасан хэмээн дэгдээсэн хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Харин тэр Засгийн газрыг огцруулах бичиг өргөн бариад байгаа УИХ-ын 30 гишүүний дэгдээсэн хэрэг явдлын талаар огт дурсаагүй байна. У.Хүрэлсүхийн ярианаас тоймлон хүргэе:
-Эрх барьж байгаа намын нүүр царай нь Засгийн газар байдаг. Бүх анхаарал Засгийн газар дээр төвлөрдөг. Засгийн газар хэрхэн ажиллахаас намын нэр хүнд, сонгуулийн үр дүн шууд шалтгаана. 2016 оны сонгуулийн дараахан 49 хувьтай байсан намын рейтинг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 21 болж буурсан нь үүний нотолгоо. Ийм байдалд хүргэсэн албан тушаалтнууд намын хамт олноосоо уучлал гуйж, хариуцлагаа хүлээх ёстой.
-Би эх орноосоо урвахгүй, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрээ солихгүй, анд нөхдөөсөө урвахгүй. Энэ үгийг би одоогоос 20 жилийн өмнө журмын нөхөддөө хэлж байсан. Сонгуулийн үеэр “Херо”-гийн Баатар над руу залгаж ярьсан нь үнэн. Би бичлэгийг эвлүүлэг гэж худлаа ярихгүй. Энэ ярианы гол хардлага нь эрлийз морьдын асуудлаас болоод Ерөнхийлөгчийн сонгуульд манай нэр дэвшигч уначихлаа гээд байгаа юм шиг байна лээ. Тэгээд ч Б.Баатартай ярьсан яриа бол сонгуулийн дараа, наадмын өмнөхөн болсон. Би сонгуулийн үеэр сөрөг хүчний нэг ч хүнтэй утсаар ярьж уулзаагүй.
-Цагдаагийн байгууллагад ажилладаг миний садангийн дүү О.Амарсанаа “Таныг хууль бусаар мөрдөж, тагнах ажиллагаа хийгдэж байна” гэж надад анх хэлсэн. Аливаа гэмт хэргийг илрүүлэх, баримтжуулж авах, урьдчилан сэргийлэх нь цагдаагийн байгууллагын ажилтны үндсэн үүрэг биз дээ. Энэ хүн төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан. Эцэстээ энэ хэргийг илчилсэн, хохирсон хүмүүс нь буруутан болж, энэ хэргийг зохион байгуулсан, захиалсан хүмүүс нь олдохгүйгээр хэргийг замхаруулна гэж бодож байгаа бол ёстой горьдсоны чинь гарз.
-Би МАН-ын даргад итгэл төгс өрсөлдөнө. Ардын нам бол ард түмний нам болохоос олигарх, цөөнхийн өмч байж болохгүй.
2000-аад оны эхээр МАН-аас хэзээ ч урвахгүй шинжтэй хоёрын хоёр дайчин гишүүн МАН-д байв. Тэд бол хоёул Хэнтийгээс нэр дэвшиж УИХ-ын босгыг давсан Д.Арвин, У.Хүрэлсүх нар.
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа мөнөөх МАН-аас хэзээ ч урвахгүй царайтай, улаан хувьсгалч Д.Арвин АН-д элсэж, МАН тэр хоёр нэг голын хоёр эрэгт гарч олны нүдийг орой дээр нь гаргасан билээ. Нэгэн цагт өөрсдийнх нь хамгийн том дайсны нэг, хурал, чуулган, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болох болохгүйгээр доромжилж, доромжлуулж явсан сөрөг хүчнийхээ улстөрчийг АН ийнхүү тогоондоо багтаасан нь ёстой хэний ч санаанд оромгүй үйлдэл болсон. АН-тай хэзээ ч эвлэрэхгүй мэт харагддаг асан энэ “хувьсгалч” эмэгтэй дайсныхаа хөнжилд багтсан л юм.
Харин өнөөдөр үлдсэн нэг хувьсгалч У.Хүрэлсүх МАН-аас урвасан, урваагүй тухай яригдаж байна. Юутай ч У.Хүрэлсүх дуулианаас хойш анх удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа найруулагч Б.Баатартай ярьсан яриагаа эвлүүлэг биш, үнэн гэдгээ нотолчихлоо. Гэхдээ энэхүү яриаг ганцхан удаагийн үйлдэл хэмээн гүрийжээ. Гэвч бичлэгийг бүрэн эхээр дахин сонсвол тэдний яриа хэд хэдэн удаагийн ярианаас нийлсэн болохыг харж болно.
МАН-ын даргад өрсөлдөхийн тулд нэг гартаа тагнасан чагнасан гэх дуулианыг атгаж, нөгөөдөө нам доторх өөрсдийн хүмүүсээр ярилцлага мэдээлэл өгүүлж, урдаа гуйхыг нь гуйж, аргадахыг нь аргадаж, дарамтлахыг нь дарамталж байгаад Засгийн газрыг тараах бичиг өргүүлсэн УИХ-ын 30 гишүүнийг “тууж”, хойноо залуу гишүүний айхтар фактыг “дүүжилсэн” яваа У.Хүрэлсүхийн дараагийн төлөвлөгөө юу байхыг таашгүй. Түүний төлөвлөгөө хэрэгжихгүй бол улс төрөөс мөд салж чадахгүй Шадар сайд АН-д ч элсэж магад.
Ардын намын улаан хувьсгалч Д.Арвинг намд нь урваж ирэхэд АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг албан өрөөндөө тосон хэвлэл мэдээллийнхнийг урьж байгаад намын батлахаа гардуулж байсан. Харин У.Хүрэлсүхийг АН-д элсвэл түүний үнэмлэхийг хэн хаана гардуулах бол?
10 comments
Зөв зөв
Хэро Хүрэлсүх 2н хоорондох эрчүүдийн маазрааг дэлгэж байгаа нь түүнийг мөрдөж амь насанд нь халдах зорилготой байснаа илчилж байгаа л төдий
Tiim shuu.
САЙХАН ЯРИА ӨГСӨН БАЙНА ЛЭЭ…..АМЖИЛТ
Та нар намайг алчихгүй хилс хэрэгт хийчихдэггүй юм бол би энэ намын төлөө ясаа цайтал явна!!! Шадар сайд Хүрэлсүх….
tsagdaagin ajiltan mordoj tagnaj bgaag ni medchihdeg lut yum.Baatartai yrisan uulzsan oilgomjtoi shde
MAN g tseversheesei gej olon tumen harj bna
У.Хүрэлсүхийн өөрийнх санаа бодлыг сонслоо.Үнэхээр Монголын төр эвгүйтсийн байнаа. Ууган нам МАН бол тусгаар тогтнолын нам биш болжээ. Хүрэлсүхээ чи заавал НАМаа цэвэрлээрэй.энэ булай бүхнийг хийж байгаа хүмүүсийг төрөөс зайлуулаарай…Танд итгэж байна..
Та нар адилдаа адил годилдоо годил улс шүү дээ.
Тив дэлхий, улс орон, бүр энх тайваны замыг хүсч байна.
Хүн бүр эх захтай, эв найртай байхыг хүсч байна.
Хүн хүнээ гомдоох бус өгөөмөр сайхнаар харахыг хүсч байна.
Хүмүүс хоорондоо хэмлэлдэхийг үзмээргүй байна.
Эрдэмтэй бол та нар даруу байгаа ч ээ
Битгий эргүүтэж амбицтайгаа харуулаа ч ээ
Энэ залуучууд өмнөх залуучуудтай адил хөгийн болж үлдлээ ш дээ.
Хайран нэр хүнд та нарт хол зам байгаа шүү дээ
Сонгуульд нэр дэвшүүлж томилохдоо л анхаарал даа. Өөрөө томилогдож байвал нүд сохор, чих дүлий байж байгаад жаахан нэр хүнд өсөхөөр ард түмэнээр бүү тоглож тохуу хийгээ ч дээ