2017-08-25 14:271min06

Чингис бондын өрийг дарж чадахгүй бол Монгол Улс дифольт зарлана

Ирэх оны нэгдүгээр сард Монгол Улс олон улсын зах зээлээс болгосон “Чингис” бондын эхний эргэн төлөлтийг хийх ёстой. Чингис бондын өрийг төлөхөөр Засгийн газар хэдэн сарын өмнөөс бэлтгэл ажил хангаж, гадны хөрөнгө оруулалтын сангууд болон томоохон банкуудтай хэлэлцээр хийж байсан. Энэ хэлэлцээр нь тун амжилттай болж, ирэх 9-р сар гэхэд эх үүсвэрээ татаж, өрийг шийдвэрлэх боломжтой болсон байжээ.

Харин УИХ-ын нэр бүхий 30 гишүүн засгийн газрыг огцруулах санал гаргасан нь уг хэлэлцээрийг зогсоход хүргээд байна. Хөрөнгө оруулагчид Засгийн газар нь тогтортой ажиллах, ОУВС-гаас авч хэрэгжүүлж байгаа хөтөлбөр тууштай үргэлжлэх эсэхэд эргэлзэж байгаа учраас ийнхүү хэлэлцээрийг зогсоосон гэж тайлбарлаж байна. Хэрвээ бид Чингис бондын 500 сая ам.долларын өрийг дарж чадахгүй бол дефолт буюу дампуурлаа зарлах дээрээ тулж ирээд байна.

Энэ тухай ярьсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаагийн яриаг хүргэж байна.

-Чингис бондын төлбөрийн 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сард,  “Дим сан” бондын 160 орчим сая ам долларын төлбөрийг дараа оны тавдугаар сард хийх ёстой. Эдгээр төлбөрийг хийх эх үүсвэр одоогоор эдийн засагт хуримтлагдаагүй байгаа. Манай валютын нөөц бага, төсвийн алдагдал өндөр хэвээрээ байгаа. Хэдийгээр эдийн засагт сэргэлт ажиглагдаж байгаа ч эдгээр төлбөрийг гаргаад төлчих хэмжээний мөнгө эдийн засгийн хуримтлал үүсээгүй байна.

Нөгөө талдаа бид байгаа бүх боломжоо шавхаад эдгээр бүх төлбөрийг дотоодоосоо хийх юм бол эргээд эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь сөрөг байх магадлалтай байгаа. Бид валютын нөөцөө илүү бага хэмжээтэй болгоно, төсвийн орлого талд нэлээд хэмжээний орлогыг тусад нь хуримтлуулах шаардлага гарна.

https://www.youtube.com/watch?v=AHepG5ecoXw&feature=youtu.be