Польшийн Ерөнхийлөгч асан Лех Валенса Гданьск хотноо зам тээврийн осолд оржээ. Орон нутгийн хэвлэлд бичснээр, тус орны экс лидерийн сууж явсан Лимузин машин суудлын машинтай мөргөлджээ. RMF FM радиостанц мэдээлснээр, тэр Засгийн газрын хамгаалалтын албаны лимузин машинтай явж байгаад “Ситроен” хөнгөн тэрэгтэй мөргөлдсөн байна.
Валенса өөрөө ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй ба ЗТО-ын дараа явгаар гэртээ харьжээ. Цагдаагийнхан тогтоосноор, ослын буруутан нь “ситроены” жолооч болсон ба тэр торгуулсан байв.Засгийн газрын хамгаалалтын албанаас автын осол гарсныг хэлсэн ч машинд Лех Валенса явсан гэдгийг тодруулан мэдээлсэнгүй.