УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр (2017.08.24) хуралдан УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулахаар өргөн барьсан бичгийг судлах, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар шийдсэн байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Болд ахлах гэнэ.