“Парис-2017′ чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт авч, Монголын чөлөөт бөхийн спортын тав дахь аварга Пүрэвдоржийн Орхоны тухай сонирхолтой баримтууд
- Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн. Сумандаа I ангид орж, шатрын дугуйланд явж оюуны спортоор гараагаа эхэлсэн.
- IV ангид орох жил нь тэднийх нийслэлийн айл болж, П.Орхон 111 дүгээр сургуулийн сурагч болсон. Сургуулийн биеийн тамирын багш нь тэшүүрийн спортын хүн. Тэр энэ үеэс багшийнхаа удирдлагаар 6-7 сар тэшүүрийн спортоор хичээллэсэн байна.
- Үүний дараа гэр нь “Цайз”-д нүүж очсоноор олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт, дэлхийн аварга С.Цэрэнчимэд нарын төрөн гарсан 79 дүгээр сургуульд шилжин сурчээ.
- Нагац ах нь түүнийг 13 настай байхад хоёр хүүхдийнхээ хамт “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Хосбаярт аваачиж өгснөөр түүний чөлөөт бөхийн амьдралын түүх эхэлсэн.
- Үүнээс хойш “Алдар” спорт хороогоор овоглож байгаа.
- 2016 оны хоёрдугаар сард ОХУ-ын Красноярск хотноо болсон олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Гран-При” тэмцээнд 20 жил чөлөөт бөхийн дэвжээнд аваргалсан, 13 жил жиндээ түрүүлсэн Японы домогт бөх Каори Ичотой барилдаж алтан медаль хүртэж дэлхийн чөлөөт бөхийн ертөнцийнхний анхаарлыг татсан.
- Энэ тэмцээний дараа гадны хэвлэлүүд П.Орхоноос Каори Ичог хэзээ анх сонссон, барилдааныг нь хэзээнээс мэддэг болсон талаар ярилцлагуудыг авч нийтэлж байсан.
- Түүний гэр бүлийнх нь хүн “Алдар” спорт хорооны тамирчин Армийн дэлхийн аварга Н.Лхамгармаа
- П.Орхоныг 2016 онд Красноярскийн дэвжээнд Японы домогт бөх Каори Ичог ялж байхад Н.Лхамгармаа Францын Парис хотноо болсон “Гран при” тэмцээнээс алтан медаль хүртэж байв.
- Спортыг дэмжигч “Тайгам Алтай” болон “Батзол” группууд П.Орхоныг ивээн тэтгэдэг.
- 2016 онд Рио-де-Жанейрогийн олимпийн хотхонд олимын наадмаас дөрөв дэх алтан медалиа зүүсэн Японы домогт бөх Каори Ичо Красноярск хотод өөрийнх нь ялалтын буухиаг нь тасалдуулсан Монголын бөх П.Орхоныг дурсаж, энэ дэвжээн дээр түүнтэй таарах юмсан гэж бодож байсан гэдгээ нуугаагүй юм. Гэвч тэд өөр хэсэгт хуваарилагдсан байв.
- П.Орхон ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан.
2 comments
Mundag ohin sain saihniig husie
Delhiin tavtsand Mongol Ulsiinkhaa dalbaag undurt urgun turiin duulalaa sonsgoson tamirchin busguidee ulam ikh surlag sportiin amjilt husie.